Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 6-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 6-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-06-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 6-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 18.7-21.3 градус дулаан, бусад нутгаар 10.6-16.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 34, Шаргад 33, Алтайд 32, Бигэрт 31, Халиунд 30, Хөхморьтод 29, Дарив, Дэлгэр, Тайшир, Төгрөгт 28 градус дулаан, бусад сумуудад 21-27 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -4, Цогт, Чандмань, Гуулин, Дэлгэр сумуудад -2, Тонхил, Баян-Уул, Тайшир сумуудад -1 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 27-28 градус дулаан, бусад нутгаар 17-26 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 64, Алтайд 62, Тонхилд 59, Хөхморьт, Дарив, Цогт, Цээл сумуудад 58, Гуулин, Бигэрт 57 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -14, Цогт, Есөнбулагт -7, Чандманьд -5, Баян-Уул, Тонхил сумуудад -4 градус хүйтэн, Жаргалан, бусад сумуудад 0-6 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Даривт 3.7 мм, Чандманьд 2.7 мм, Есөнбулагт 2.1 мм, Баян-Уулд 0.8 мм, Төгрөгт 0.6 мм, Цогт, Жаргаланд 0.4 мм, Бугат, Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Тайшир сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 28 м/с, Есөнбулагт 25 м/с, Шаргад 24 м/с, Хөхморьт, Тонхилд 23 м/с, Цээл, Тооройд 21 м/с, Дарив, Чандманьд 20 м/с, бусад сумуудад 12-18 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат, шарга сумд ширэг улалж баг цэцэг үүсэлт, Алтай, Тонхил, Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Цогт сумуудад говийн хялгана залаалалтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2021 оны 6 дугаар сарын 11-ний байдлаар 72.4 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Бугат, Тоорой тосгон, Хөхморьт, Баян-Уул, Дарив, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Чандмань, Шарга сумуудын нутгаар ургалт удааширалтай, 27.6 хувьд буюу Тонхил, Цогт, Цээл, Эрдэнэ сумуудад ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /